Honin Tsagaan Uul
Badar-Uugan
3:59Эзэн бидний алтан хөмрөг Энгүй тансаг байгальдаа хайртай Эрин зууны наран дэнлүү Эрдэнэт хүний бүтээлд хайртай Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн Дэлхий ээж тандаа бид хайртай Дэлхий ээж тандаа хайртай болохоор Дэлхий ээж та мөнх настай Түмэн үеийн баатарлаг туульс Төгөлдөр баян түүхэндээ хайртай Оньсон хөлгөөр орон зайг ялсан Оуюнбилэгт хүмүүст хайртай Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн Дэлхий ээж тандаа бид хайртай Дэлхий ээж тандаа хайртай болохоор Дэлхий ээж та мөнх настай Оддын дундаас ижлээ хайсан Онгон залуу хүсэлдээ хайртай Хосгүй бүхнийг тэвэрч угтах Хойч үеийн итгэлд хайртай Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн Дэлхий ээж тандаа бид хайртай Дэлхий ээж тандаа хайртай болохоор Дэлхий ээж та мөнх настай Хүн төрөлхтөнийг хэвлээсээ төрүүлж Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн Дэлхий ээж тандаа бид хайртай Дэлхий ээж тандаа хайртай болохоор Дэлхий ээж та мөнх настай Дэлхий ээж тандаа бид хайртай Дэлхий ээж тандаа бид хайртай Дэлхий ээж тандаа бид хайртай