Tuya
Bodikhuu
3:15Намайг дуудаж сэрээсэн Гэгээн өглөө сайн байна уу? Нарны гэрэлд гялалзсан Гэгээвч цонхнууд сайн байна уу? Энхрий хайраар ивээсэн Ээж ээ, аав аа сайн байна уу? Унтах нойрноос сэрээгүй Хөөрхөн дүү минь сайн байна уу? Ургах нарны туяа шиг Улаан бүч минь сайн байна уу? Ширээн дээрээ дэлгээтэй Шинэхэн ном минь сайн байна уу Ногоон навчаа дэлгэсэн Улиас моднууд сайн байна уу? Зүлэг модоо усалсан Буурал эгч ээ сайн байна уу? Замын голоор алхалсан Цагдаа ах аа сайн байна уу? Хүчит дохио хангинасан Илчит тэрэг сайн байн уу? Намайг тосоод ирж яваа Пионер найз аа сайн байна уу? Эрдмийн далайд аялуулсан Миний сургууль сайн байна уу?