Uulend Helsen Ulger
Delgermurun
5:01Үүлэн чөлөөний наранд бүлээцэн дулаацах насны Үнэн худлын хооронд бүдгэрэх дурсамж Үгний сайханд хөөрсөн хиргүй гэгээн сэтгэл Үүрд гэж амлаагүй ч зуурдахан байгаагүй Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнэ ээ Нэр нэгтэй дуудуулж өссөн багын тэр өдрүүд Найз минь чи минь туулсандаа мэднэ ээ Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана аа Тэгээд чи хаана явна даа Найзлахын үед чиний дэргэд хэзээд байсан Нарыг нададтай уралдаж бас өрсөж харсан найз чи Насалхын хувьсалд чи хажууд минь байсан Намайгаа өөртэйгөө уусгаж нэгтгэсэн найз аа Өглөө нарны хурц туяанд Намайг сэрээж харуулчихаад Үдшийн шингэх нарнаар чи байсангүй ээ Өнгийг нь дүрсэлж чадахааргүй тэр сайхан нарны Өрөөсөн цацраг нь гэмтсэнийг би харлаа Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана аа Тэгээд чи хаана явна даа Найзлахын үед чиний дэргэд хэзээд байсан Нарыг нададтай уралдаж бас өрсөж харсан найз чи Насалхын хувьсалд чи хажууд минь байсан Намайгаа өөртэйгөө уусгаж нэгтгэсэн найз аа Одоо чи хаана байна анд минь Очоод чамайгаа тэврье Од харавсан тэр өдрийн нулимас нь Огторгуй хайран чамайг надаас далд нуусан Одоо болтол би андыгаа хайсаар Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана аа Тэгээд чи хаана явна даа Найзлахын үед чиний дэргэд хэзээд байсан Нарыг нададтай уралдаж бас өрсөж харсан найз чи Насалхын хувьсалд чи хажууд минь байсан Намайгаа өөртэйгөө уусгаж нэгтгэсэн найз аа