Chamtai L Uldene
Enkh-Erdene
4:29Гэзэгний үзүүр бэлхүүсийг нь шүргэхэд Хүслэнд хүрч сэтгэлдээ инээмсэглэсэн Алсын сарны туяа уруулыг нь илбэсээр Цэвэр ариун бүсгүй чиний Цээжин дотор орж зүрх чинь болъё уу би Шүүдэр шиг болор нулимс чинь болъё уу би Сүүдэр шиг дагах зүүд чинь болъё уу би Мөрөөдлийн сэжүүр сэтгэлийг нь хөдөлгөхөд Мөнхийн хүслэнгээ биелнэ гэдэгт итгэсэн Дэрэн доороо амрагийн захиа хадгалсан Цэвэр ариун бүсгүй чиний Сэтгэл дотор орж зөн чинь болъё уу би Итгэл дуудсан совин чинь болъё уу би Ирээдүй далласан жигүүр чинь болъё уу би Цэвэр ариун бүсгүй чиний Цэцэн ухааныг таах оньсого чинь болъё уу би Цээл яруухан дууны чинь ая болъё уу би Цэл залуу насны чинь гал болъё уу би