Zurkhnii Khair

Zurkhnii Khair

Enkh-Erdene

Альбом: Amidral Bayan
Длительность: 4:00
Год: 2023
Скачать MP3

Текст песни

Бүх юм нь салан задгай явсан тэгэхэд би 
Чамтайгаа анх учирсан
Тэгэхэд бид учирсан 
Тэрнээс хойш дуралсан 
Бүхнийг чадах юм шиг өөртөө би бардамнахад 
Зөвхөн чи л над итгэсэн 
Тэгэхэд чи итгэсэн 
Тэрнээс хойш зоригжуулсан 
Бүх сайхан амлалт минь одоог хүртэл биелэгдээгүй ч 
Бүх зүйлд чи сэтгэл ханамжтай одоо ч солигдоогүй 
Чи миний үнэнч хайр 
Чи миний зүрхний хайр 
Уулын өндөрт гарсан ч унаган зан чинь өөрчлөгдөөгүй 
Уруудаж явахад миний хажууд ганцаараа л үлдсэн 
Чи миний үнэнч хайр 
Чи миний зүрхний хайр 
Хамт байхад бусад нь тавьдугаар асуудал гэж чи 
Хамгийн анх надад хэлсэн 
Тэгэхэд би эргэлзсэн 
Тэрнээс хойш итгэсэн 
Хайртай байхад алдаа оноо хоёр ялгаагүйг 
Хамт байхдаа би мэдэрсэн 
Тэгэхэд чи ч мэдэрсэн 
Тэгээд улам хайрласан 
 сайхан амлалт минь одоог хүртэл биелэгдээгүй ч 
Бүх зүйлд чи сэтгэл ханамжтай одоо ч солигдоогүй 
Чи миний үнэнч хайр 
Чи миний зүрхний хайр 
Уулын өндөрт гарсан ч унаган зан чинь өөрчлөгдөөгүй 
Уруудаж явахад миний хажууд ганцаараа л үлдсэн 
Чи миний үнэнч хайр 
Чи миний зүрхний хайр