Нууцхан Сэтгэлийн Үнэн

Нууцхан Сэтгэлийн Үнэн

Javkhlan Samand

Длительность: 5:22
Год: 2018
Скачать MP3

Текст песни

Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг ижийтэй билээ би
Бүс нь чанга ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ би
Уран биелгээний аясаар намилзан долгиотох
Угаасан устай билээ би
Уянгат хуурын эгшигээр зэрэглээтэн мяралзах
Унасан газар шороотой билээ
Хааяа хааяа сэтгэл минь сэмэрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнсэлэх юм даа
Уяран хайрланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу яагаа бол
Унаж босож дэнчиж үнэнтэй нөхрөлсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрлөх нутаг гэгээн өвгөдын ариун ёсонд таацаа юм болов уу
Хааяа хааяа сэтгэл минь сэмэрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнсэлэх юм даа
Буцах ганц хоромд ч олныг минь уйтгар нөмөрвөөс
Мянган хоног зүрх шархалж нэг л гундуу гэлдэрнэм бишүү би
Эргэх нэгээхэн цаг дор хөх Монгол минь жаргалын нартай мандаваас
Айсуй буман өдрүүд тайван амгалан уужим тэнэгэр алхнам бишүү би
Хааяа хааяа сэтгэл минь сэмэрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнсэлэх юм даа