Эрт Буцсан Ганганаа
Л. Болдбаатар
4:36Зээрийн шаргал дэнж дээр ханаа шийрлэн тухалсан Зэрэглээ хатирсан талдаа хангал булгиулж аргадсан Зовхи нь өөдөө монголынхоо нүүдэлч удмын үр сад билээ бид Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би Танан цагаан гэртээ хоймор дүүргэн налайсан Тагнайд ууссан айргаа хул мэлтэлзүүлэн сөгнөсөн Зовхи нь өөдөө монголынхоо нүүдэлч удмын үр сад билээ бид Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би Өглөөн нарнаас өрсөөд уургаа тулан мордохдоо Өнийн цэнхэр говио уртын дуугаар аргадсан Зовхи нь өөдөө монголынхоо нүүдэлч удмын үр сад билээ бид Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би Зовхи нь өөдөө монголынхоо нүүдэлч удмын үр сад билээ бид Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би