Amidral Bayan

Amidral Bayan

Enkh-Erdene

Альбом: Amidral Bayan
Длительность: 3:27
Год: 2023
Скачать MP3

Текст песни

Өглөөн наран өнгө нь гялбаад 
Өрхийн дээрээс дүнхийнэ 
Өндөр уулын энгэрт модод 
Салхи аа даган ганхаад 
Өнө мөнхийн настай орчлонд 
Хүний амьдрал 
Хормын төдий богинохон ч 
Хорвоо нь сайхан 
Алдын чинээ ахархан ч 
Амьдрал баян 
Эргэх тэнхлэг ээ дагаад 
Энэрэл хайр аа түгээнэ ээ Ай хө 
Урсах гол нь увидас түрэн 
Нуур аа тэлэн дүүргээд 
Ургах цэцэгс алсын тэртээд 
Зурайн угалз урлаад 
Үүрд орших хувьтай орчлонд 
Хүний амьдрал 
Хормын төдий богинохон ч 
Хорвоо нь сайхан 
Алдын чинээ ахархан ч 
Амьдрал баян 
Эргэх тэнхлэг ээ дагаад 
Энэрэл хайр аа түгээнэ ээ Ай хө